БНСУ-ЫН “ШИНХАН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА"
Монгол-Солонгосын Политехник коллежийн төлөөлөгчид БНСУ-ын Шинхан их сургуульд 2026 оны 3 сарын 09,10-ны өдрүүдэд хамтын ажиллагааны уулзалт хийлээ.
Хамтын ажиллагааны санамж бичиг (MOU)-ийг шинэчлэн Шинхан их сургуулийн ерөнхий захирал Кан Сон Жун Монгол-Солонгосын политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд:
Багш, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, зөвлөн туслах
Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөтөлбөрийн дүйцүүлэлт хийж шатлан суралцах
2 байгууллагаас зохион байгуулагдаж буй олон улсын шинж чанартай арга хэмжээнд оролцох, дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо. Албан уулзалтад хоёр сургуулийн гол төлөөлөгчид оролцсон ба Шинхан их сургуулиас:
Ерөнхий захирал Кан Сон Жун, Гадаад харилцааны албаны дарга Чу Хён Гюү, Стратеги, төсвийн албаны дарга Ян Сен Хи, Оюутны албаны дарга Ким Нам Жүн, Захиргаа аж ахуйн албаны дарга Пак Жин Ү, Дизайн, урлагийн сургуулийн декан Кан Сон Хён, гадаад харилцааны албаны орлогч дарга И Тэ Сон, гадаад харилцааны албаны хэлтсийн дарга Ким Чан Хүн, ахлах Л.Оюунсувд нар оролцож хүндэтгэл үзүүллээ.
Монгол-Солонгосын политехник коллежиас:
Захирал Э.Түмэндэмбэрэл, ТБОС-ын арга зүйч Д.Пүрэвмаа, гадаад харилцаа хариуцсан ажилтан Н.Одмаа, Тэнхимийн эрхлэгч Р.Жаргалбаяр, Га.Наранцэцэг, Д.Одонпүрэв, багш С.Олзбаяр нар оролцлоо.
Мөн уг айлчлалын хүрээнд Шинхан их сургуульд манай сургуулиас шатлан суралцсан 25 суралцагчийн төлөөлөлтэй уулзаж шатлан суралцсан давуу тал болон бусад асуудлаар санал бодлоо солилцсон.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БАТЖИХ БОЛТУГАЙ.



Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол