Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн зорилго
2024 оны 04 сарын 16

Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн зорилго

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГАД НИЙЦСЭН, СУРАЛЦАГЧДЫН СОНИРХОЛ, ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХУЙЦ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ОРШИНО. 


БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА

Байгаль, нийгмийн ухааны тэнхим нь 2023-2024 оны хичээлийн жилд 23 багштай. Байгалийн ухаан, Нийгмийн ухаан гэсэн 2 багийн зохион байгуулалттай сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байна.
• Дагва Одонпүрэв – Байгаль, нийгмийн  ухааны тэнхимийн эрхлэгч. УБИС-ийг “Физикийн багш” мэргэжлээр төгссөн. Физикийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, Тэргүүлэх зэрэгтэй.
• Төмөрбаатар Түвшинцэцэг – УБИС-ийг “Физикийн багш-Физикч” мэргэжлээр төгссөн. Физикийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.
• Гомбожав Эрдэнэтуяа – УБИС-ийг “Хими-Байгаль шинжлэлийн багш” мэргэжлээр төгссөн. Химийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.
• Цэрэнпунцаг Пүрэвжав – МУИС-ийг “Математикч” мэргэжлээр төгссөн. Математикийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.
Бааст Нямсүрэн – МУИС-ийн Ховдын багшийн дээд сургуулийг “Математикийн багш”  мэргэжлээр төгссөн. Математикийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Тэргүүлэх зэрэгтэй.
Цоодол Сайнтуяа – Их Монгол Дээд сургуулийг “Ази судлаач” мэргэжлээр төгссөн. Нийгмийн ухаан, иргэний ёс зүйн боловсролын багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, Тэргүүлэх зэрэгтэй.
•  Сүхбат Баяраа – МУИС-ийг “Будда судлаач” мэргэжлээр төгссөн. Нийгмийн ухаан багш. Заах аргач зэрэгтэй.
•  Нацагдорж Золзаяа – МУИС-ийг “Түүхч, түүхийн багш” мэргэжлээр төгсөөн. Монголын түүхийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.
Ганболд Нямсүрэн – МУИС-ийн харъяа Ховдын багшийн дээд сургуулийг “Байгалийн шинжлэлийн багш” мэргэжлээр төгссөн. Химийн багш. Заах аргач зэрэгтэй.
• Адьяасүрэн Дулмаа – МУИС-ийн “Хэрэглээний физик-Экологийн” ангийг төгссөн. Физик, экологийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.
Вандан Нэргүйбаатар – МУБИС-ийг “Биеийн тамирын багш” мэргэжлээр төгсөн. Биеийн тамир, гамшгаас хамгаалах мэдлэг хичээлийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.



Баатарсүрэн Энхцэцэг – МУБИС-ийн Биологи-Байгалийн Ухааны багш мэргэжлээр төгссөн. Биологи, эрүүл мэндийн багш. Заах аргач зэрэгтэй.
Баасанжав Санваадаш – МУБИС-ийг “Түүхийн багш” мэргэжлээр төгссөн. Магистр. Түүх, философийн багш. Заах аргач зэрэгтэй.
Рэнцэнцэдэв Адъяадулам – МУБИС-ийг “Биеийн тамирын багш” мэргэжлээр төгссөн. Биеийн тамир, гамшгаас хамгаалах мэдлэг хичээлийн багш. Заах аргач зэрэгтэй.
• Цэдэндолгор Мөнх-Эрдэнэ – Их шавийн дээд сургууль төгссөн. Биеийн тамир, гамшгаас хамгаалах мэдлэг хичээлийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.
Хишигбадрах Баярцэнгэл – МУИС-ийн Ховдын багшийн дээд сургуулийг физик-математикийн багш мэргэжлээр төгссөн. Математикийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”, Заах аргач зэрэгтэй.
• Дашдорж Мөнхбат – УБДС-ийг түүхч, түүхийн  багш мэргэжлээр төгссөн. Монголын түүх, сэтгэлгээний түүх философийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”.
• Гомбобат Ариунсан – МУБИС-ийг технологийн багш мэргэжлээр төгссөн. Иргэний ёс зүйн боловсролын багш. “Боловсролын тэргүүний ажилтан”.
• Мягмаржав Намуунаа – МУБИС-ийг “Философи улс төр судлалын багш, судлаач” мэргэжлээр төгссөн. Иргэний ёс зүйн боловсролын багш
• Самданжамц Олзбаяр – МУБИС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгссөн. Газар зүйн багш.
• Хархүү Хишигдэлгэр – МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. Математикийн багш. “Боловсролын тэргүүний ажилтан”.
• Цэрэнням Даваагэрэл – МУИС-ийг “Хэрэглээний статистик, Нягтлан бодогч” мэргэжлээр төгссөн. Математик багш. “Боловсролын тэргүүний ажилтан”.



• Жаргалсайхан Бат-Эрдэнэ – МУБИС-ийг “Биологи, эрүл мэндийн багш” мэргэжлээр төгссөн. Биологийн багш. Заах аргач зэрэгтэй.
• Даваадорж Батнасан – МУБИС-ийг “Биеийн тамирын багш, дасгалжуулагч” мэргэжлээр төгссөн. Биеийн тамирын багш. Заах аргач зэрэгтэй.
• Сүхбаатар Анхбаатар – ШУТИС-ийг “Инженерийн процессийн загварчлал, Аялал жуулчлалын менежмент” мэргэжлээр төгссөн. Математикийн багш. Заах аргач зэрэгтэй.

Байгаль, нйигмийн ухааны тэнхимийн багш нарын заадаг хичээл

1. Математик
2. Физик
3. Хими
4. Биологи
5. Эрүүл мэнд
6. Газар зүй
7. Нийгмийн ухаан
8. Монголын түүх
9. Сэтгэлгээний түүх, соёл
10. Иргэний ёс зүйн боловсрол
11. Гамшгаас хамгаалаг мэдлэг олгох
12. Экологи, байгаль хамгаалал

ТЭНХИМИЙН БАГШ НАРЫН АМЖИЛТААС ...
     Д.Даваахүүгийн нэрэмжит U19-Залуучуудын улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд МСПК-ийн Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин суралцагчид “МСПК баг”  амжилттай оролцож Гуравдугаар байрт шалгарч Хүрэл медалийн эзэд болов.



/ Дасгалжуулагч багш Р.Адъяадулам, МСПК шигшээ багийн тамирчид, Тэнүүн Өлзий ХК ны спорт заал, 2019 он.11 сар/

     ТТПК-н нэрэмжит Математикийн улсын XVII олимпиадад 1 багш, 3 сурагч нэг баг болон оролцож багаараа Тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.
-    Багш Б.Нямсүрэн тусгай байр
-    ХД 2а ангийн сурагч Б.Дэжидмаа I байр /Ц.Пүрэвжав багш хичээл ордог/
-    ХД 2а ангийн сурагч Г.Басбаяр тусгай байр /Ц.Пүрэвжав багш хичээл ордог/
-    Шатрын тэмцээнд Б.Дэжидмаа I байр эзэллээ.


/Олимпиадын шагналт багш, суралцагчид, 2019 оны 3 сар/


     Сургуулийн “Заах аргач багш” шалгаруулах уралдаанд биеийн тамирын багш В.Нэргүйбаатар оролцож  2-р байранд шалгарсан.



/Заах аргач уралдааны шагналтнууд, МСПК Хичээлийн 2-р байр, 2019 он/
     МСПК-н багш нарын дунд Сургалтын алба болон "Залуу багш клуб"ын "Сургалтын арга зүй, түгээн дэлгэрүүлэлт хариуцсан сектор" хамтран зохион байгуулж буй "ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ БАГШ" шалгаруулах уралдаанд газар зүйн багш С.Олзбаяр оролцож 3-р байрт шалгарав.



/МСПК, 2022 оны 12 сарын 16/
     Техник технологийн политехник коллежийн нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээнд амжилттай оролцож 2-р байр МонСо ПК В.Нэргүйбаатар ахлагчтай баг шалгарч мөнгөн медалийн эзэд болов. Хамтран зохион байгуулсан БШУЯ, Боловсролын ерөнхий Газар, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, Монголын волейболын холбоо, чанга шүгэл ТББ-н удирдлага



/МСПК Эрэгтэй баг тамирчид, 2023.02.03/
     Хүнс, Технологийн Политехник Коллеж дээр уламжлал болгон зохион байгуулагддаг Химийн XVIII улсын олимпиадад багш Г.Эрдэнэтуяа II байр эзэлсэн.


/Химийн олимпиад, 2023.04.09/
     МБС-ын байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг МАТЕМАТИК - XX улсын олимпиад ТТК-д амжилттай зохион байгуулагдаж багш Х.Хишигдэлгэр - багш нарын төрөлд ТЭРГҮҮН байр, МСПК багаараа - ДЭД байранд шалгарсан.



/Математикийн улсын олимпиад, 2023.04.20/
     Улаанбаатар хотын ПК, МСҮТ-ийн суралцагчдын дунд зохион байгуулсан ҮУПК-ийн нэрэмжит Волейболын тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болсон.


/Дасгалжуулагч багш В.Нэргүйбаатар, эрэгтэй баг тамирчид, 2023.11.12/
     Барилгын Политехник Коллежийн нэрэмжит Улаанбаатар бүсийн МБТБСБ-ын суралцгчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Гутгаар байр эзэлж Хүрэл медалийн эзэд болов.

/Дасгалжуулагч багш В.Нэргүйбаатар, эмэгтэй баг тамирчид, 2023.12.24/
     Нийслэлийн Техникийн болон Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын Воллейболын аварга шалгаруулах тэмцээнд МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ-н баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй баг 2-р байр - Мөнгөн медал, эмэгтэй баг 4-р байрт шалгарав.


/Эрэгтэй баг тамирчид, 2024 он 1 сар/

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2023-2024 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti