МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Монгол-Солонгосын Политехник коллеж нь хөнгөн аж үйлдвэрийн  болон техникийн  салбарт мэргэжилтэй ажилтан, дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн шаталсан сургалттай сургууль юм. Тус сургууль нь 2005 онд анхны байгууллагын магадлан итгэмжлэл орсон ба БМИҮЗ-н 2011 оны 12-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар 10 жилийн хугацаатай 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. 2019 болон 2021 онуудад Оёмол бүтээгдэхүүний оёдолчин болон Автомашины засварчин мэргэжлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тус тус орж магадлан итгэмжлэгдсэн.

Чанарын удирдлагын тогтолцоо 

Монгол-Солонгосын Политехник коллежийн Чанарын удирдлагын бодлого, тогтолцоо нь оролцогч талуудын эрэлт хэрэгцээг харгалзан байнгын арга хэмжээ, үйл ажиллагааг төлөвлөх, оролцогч талуудын сэтгэл ханамжийг хангаж, тасралтгүй чанарын стандартыг мөрдлөг болгон РDСА буюу  (Төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт, үнэлгээ болон сайжруулалт) загвараар үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.  
 
Зураг-6 Төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт, үнэлгээ болон сайжруулалт
Сургуулийн бүхий л үйл ажиллагаа болон хөтөлбөрийн чанарт хяналт тавих зорилгоор дотоод хяналт-шинжилгээ, чанарын үнэлгээг хийж тэдгээрийг тасралтгүйгээр сайжруулах, сургуулийн чанарын багийн боловсон хүчнийг хөгжүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч, боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх, шинжээчийн эрх олгох сургалтад 4 хүнийг хамруулаад байна .

2023 оны 05-р сарын 26-ны өдрийн А/51 тоот захирлын тушаалаар чанарын удирдлагын баг (CIP)-ийг байгуулан сургалтын менежерээр ахлуулан ажилласан.   


Зураг-7 Дотоод чанарын аудит

MCПК-ийн чанарын баталгаажуулалтын явц 
Хүснэгт-6 MCПК-ийн чанарын баталгаажуулалтын явц
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг багш ажилтан, мэргэжлийн баг, тэнхим, алба нэгж тус бүрийн төлөвлөлтөд тулгуурлан боловсруулж, сургалт арга зүйн зөвлөл, захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулдаг.
“Монгол-Солонгосын Политехник коллежийн  хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын журам”-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх  чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө, график боловсруулж батлуулан, хэрэгжилтийг тайлагнасан. 





 

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2023-2024 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti