Нийгмийн Түншлэл

Манай сургууль Хөнгөн үйлдвэрлэл-дизайн, Авто тээвэр, Мэдээллийн технологи, Уул уурхай, Эрчим хүч, Барилга зэрэг салбарын 140 гаруй байгууллагатай хамтын ажиллагаатай ажилладаг ба суралцагчид эдгээр байгууллагад сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж дээр дадлага хийж, ажлын байраар хангагддаг.

“Төгсөгчдийн өдөрлөг”-ийн арга хэмжээний тайлан 

      Тус өдөрлөгөөр түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2003 оны төгсөгчөөс эхлээд 2023 оны төгсөгч хүртлэх үе үеийн төгсөгчдийн төлөөллөө хүлээн авч уулзлаа. Тус өдөрлөг нь түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын мэргэжлүүдээ сурталчлан таниулах, төгсөгчдийн уялдаа холбоог сайжруулан, суралцагчдад дадлагын газар болон ажлын байран дээр тулгардаг асуудлыг нээлттэй ярилцаж мэргэжлийн багш нартайгаа санал бодлоо хуваалцаж, суралцагчидтай ажлын байрны туршлагаа хуваалцсан уулзалт зэрэг  шат дараатай үйл ажиллагааны эхлэл боллоо. 
     Өдөрлөгт сургуулийн захирал Э.Түмэндэмбэрэл, дотоод хяналт, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Насандэлгэр, сургалтын алба, мэргэжлийн багш нар, оюутны төлөөлөл, 14 мэргэжлийн үе үеийн шилдэг төгсөгчдийн төлөөлөл болох "Empire" ХХК-ний захирал Б.Эрдэнэтунгалаг, “Тод гялалз” ХХК-ны захирал Б.Энхтөгөлдөр, “Ариун ёст билгүүн” ХХК-ний захирал Т.Энхболд, “Хера экуйпмент” ХХК-ний менежер Б.Чинболд, "Перфект Айрон" ХХК -ны ерөнхий инженер Б.Төмөрчөдөр, “Оюутолгой” ХК-ны механик Г.Ундрахжаргал,  "Монхорус Интернэшнл" ХХК-ийн инженер Н.Даарийсүрэн, “Тавантолгой” ХХК-ний инженер Э.Магсаржав, “Говь-Эрдэнэ” ХХК-ны праграммист инженер Г.Мягмаржав, “Говь” ХК-ний худалдааны зөвлөх Д.Нямдолгор, механик инженер Б.Батболд, “Snow fields” ХХК-ний сүлжмэлийн инженер Л.Баярцэцэг, “Жигүүр гранд” группын ахлах инженер Б.Тогтуунбаяр, “Skyhapermarket” ХХК-ний сантехникийн инженер Б.Гэндэнсүрэн, “Есөн-Эрдэнэ учиг” хоршооны дизайнер Д.Хишигжаргал, “Жодо мод” хүнсний үйлдвэрийн ажилтан Төгсжаргал, “Говь” ХК-ний оёдолчин Б.Отгонтуул, хялгас ялгагч Б.Даваадорж, оператор Б.Зул-Эрдэнэ, кеттельчин О.Алтантогос,  “Улаанбаатар буйдан” ХХК-ны мужаан Мөнх-Очир, Мөнхсайхан, Хатанбаатар нар оролцлоо. Нийт төгсөгчдийн мэдээллээсээ мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа үе үеийн төгсөгчдийн төлөөллийг сонгон нийт 35 төгсөгчдийг урьснаас 25 төгсөгч хүрэлцэн ирж уг арга хэмжээнд оролцсон. Өдөрлөгийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт оролцогчид


Хувцасны дизайнч 2а ангийн суралцагч Э.Халиунаа


Компьютер оператор албан хэргийн ажилтан мэргэжлээр 2003 онд төгссөн “Тод гялалз” ХХК-ны захирал Б.Энхтөгөлдөр


Компьютерийн мэргэжлийн чиглэлийн ангид уулзалтын үеэр


Авто болон гагнуурын мэргэжлийн чиглэлийн ангид уулзалтын үеэр “Жигүүр гранд” ХХК-ны ахлах инженер Б.Тогтуунбаяр

Цаашид шат дараатайгаар төгсөгчид, ажил олгогчдыг хүлээн авч олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх болно.

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2024-2025 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti