ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ БАГШ УРАЛДААН

Монгол-Солонгосын Политехник Коллежийн багш нарын дунд Сургалтын арга зүй, түгээн дэлгэрүүлэлт хариуцсан сектор "Шилдэг арга зүйтэй багш" шалгаруулах уралдааныг 2022. 12. 16-нд зохион байгуулсан бөгөөд 5-н тэнхимийн 10-н багш оролцсоноос
1-р байр: ТИБТ-н багш С. Баянжаргал
2-р байр: ХУТ-н багш Г. Уранчимэг
3-р байр: БНУТ-н багш С. Олзбаяр нар тус тус шалгарсан.



PDF файлаар үзэх
 

Монгол-Солонгосын политехник коллежийн Сургалтын алба болон "Залуу багш” клуб хамтран зохион байгуулсан "ШИЛДЭГ ЗААХ АРГА ЗҮЙТЭЙ БАГШ" шалгаруулах уралдаан 2023.12.13-нд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд

1-р байр: Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Д.Тайванжаргал

2-р байр: Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш Д.Баярбат нар тус тус шалгарлаа.

Судалгааны хүрээлэн text

Судалгааны төв текст

Монгол-Солонгосын Политехник Коллеж нь 58 жилийн түүхтэй Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлалтай ууган сургууль юм. 

  • Хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, түүнийг үндэсний боловсон хүчнээр бэхжүүлэх зорилгоор 1966 онд (БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 344 дүгээр тогтоолоор) Хөнгөн Үйлдвэрийн Техник Мэргэжлийн Сургууль байгуулсан юм.
  • 1980 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 255 дугаар тогтоолоор Хөнгөн Хүнсний Аж Үйлдвэрийн Техникум байгуулагдсан. 
  • 1991 оноос Монгол орны нийгэм улс төрийн тогтолцоо, боловсролын өөрчлөлт шинэчлэлтэй уялдан сургуулийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийж, Ардын Боловсролын Яамны Сайдын 244 тоот тушаалаар Хөнгөн Үйлдвэрийн Техник Мэргэжлийн сургуулийг Хөнгөн ба Хүнсний Аж Үйлдвэрийн Техникумын хөнгөн үйлдвэрийн салбартай нэгтгэж, Хөнгөн Үйлдвэрийн шаталсан сургалттай Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв байгуулсан. 
  • 1999 онд Гэгээрлийн Сайдын 1999 оны 36 дугаар тушаалаар Хөнгөн Үйлдвэрийн Технологийн Сургууль болон өөрчлөгдөн өргөжиж нийгмийн шаардлага, суралцагч болон ажил олгогч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу 26 мэргэжлээр анхан, дунд, дээд шатны боловсрол олгохоор сургалтын тогтолцоогоо өөрчилсн нь боловсролын агуулгын нээлттэй, олон хувилбартай, тасралтгүй, хүмүүнлэг байх зарчмыг бүрэн хангасан юм. 
  • 2000 оноос БНСУ-ын буцалтгүй тусламжаар автомашины засвар оношлогооны төв, компьютерийн иж бүрэн лаборатори шинээр байгуулсан ба оёдлын дадлагын газар, механик цехийг шинэчлэн тоноглосон бөгөөд тус сургууль нь Гэгээрлийн Сайдын 2000 оны 188 дугаар тушаалаар “Монгол-Солонгосын Техникийн Коллеж” болон өргөжсөн юм.
  • Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг БСШУ-ны Сайдын 2006 оны 281 дүгээр тушаалаар Монгол-Солонгосын Техникийн Коллежийн бүрэлдэхүүн сургууль болгон өргөжүүлсэн.
  • 2012 оны 05 сарын 01 өдрөөс Монгол-Солонгосын Политехник коллеж нэртэйгээр мэргэжилтэй ажилтан бэлтгэсээр байна.

Тус сургуулийн төгсөгчдөөс Монгол улсын хөдөлмөрийн баатар Ш.Эрдэнэчимэг, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Мөнхцэцэг, Монгол ардын жүжигчин Д.Мөнхшүр, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Цогтгэрэл, Ази тивийн олон улсын спортын мастер Л.Сэргэлэнбаатар, тэшүүрийн спортын олон улсын мастер Г.Ууганбаатар, Б.Ургаацэцэг нарын зэрэг олон алдартнууд төрөн гарсан. 

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2024-2025 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti