АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН МЭРГЭЖЛИЙН МОНГОЛ УР ЧАДВАР-2025” УЛСЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Автомашины засварчин мэргэжлээр сургалт сургалт явуулж буй баруун бүсийн 11, зүүн бүсийн 8, төвийн бүсийн 10 Политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн I-р шатнаас шалгарсан 29 шилдэг суралцагчид дунд “Автомашины засварчин мэргэжлийн Монгол ур чадвар-2025” хоёрдугаар шатны уралдаан 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уралдааны зохион байгуулалт, шүүгчдийн бүрэлдэхүүн, даалгаврын сан, үнэлгээний систем зэрэг нь дэлхийн ур чадварын тэмцээний жишигт нийцсэн төдийгүй автомашины салбарын чиг хандлагыг тодорхойлогч Дэлхийн шилдэг брэндүүд нэг дор хуран цуглаж шинэ загваруудаа хэрэглэгч үйлчлүүлэгч, автомашин сонирхогчдод танилцуулдаг “УЛААНБААТАР АВТО ШОУ 2025” арга хэмжээтэй хамтатган зохион байгуулж буйгаараа онцлог байлаа.
Тус уралдаанд:
1-р байр: О.Адъяасүрэн / Техник технологийн политехник коллеж /
2-р байр: Д.Дэлгэрмөрөн / ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж/
3-р байр: Э.Бөх-Эрдэнэ / Баянчандмань ПК/
4-р байр: М.Пүрэвжаргал /Говь-Алтай аймаг дахь МБС/
5-р байр: Х.Өнөрбаяр /Дорноговь аймаг дахь ПК тус тус шалгарлаа.
Уралдааныг хамтран зохион байгуулсан Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци, Дэлхий ур чадвар Монгол ТББ-н хамт олонд талархал илэрхийлье.
Монгол Улсын өнцөг булан бүрээс “АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН МЭРГЭЖЛИЙН МОНГОЛ УР ЧАДВАР-2025” уралдаанд хүрэлцэн ирж мэдлэг ур чадвар, авхаалж самбаагаа сорин уралдсан багш, суралцагчид, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ХААНА "УР ЧАДВАР" БАЙНА ТЭНД "АРГА ЗАМ" БИЙ.






Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол