2201 сар

БИД ХӨГЖЛӨӨ АХИСАН ТҮВШИНД ХҮРГЭХЭД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО

БИД ХӨГЖЛӨӨ АХИСАН ТҮВШИНД ХҮРГЭХЭД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО 

Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл, Хиймэл оюун ухааны инноваци хуваалцах их сургуулийн төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын Ёнжин их сургуулийн төслийн дарга Ким Жун Гюү нар 2025 оны 01-р сарын 15-ны өдөр “Хиймэл оюун ухаан /AI/, мэдээлэл технологийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

 Санамж бичгийн хүрээнд:

- Шилдэг боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн хүний нөөцийг хөгжүүлэх

- Хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийн чиглэлээр онлайн боловсролын хөтөлбөрийг хуваалцах, хамтран хөгжүүлэх, хэрэгжүүлэх

- Оюутан солилцоог идэвхжүүлэх, сургууль хоорондын соёл, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих

1977 оноос эхлэн БНСУ-ын Тэгү хотод үйл ажиллагаагаа явуулж буй 6800 орчим суралцагчтай 2 кампус сургалтын орчинтой улсдаа ажил төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтээрээ тэргүүлдэг Ёнжин их сургуультай туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах, хиймэл оюун ухааны чиглэлийн технологийн ноу хауг нэвтрүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.

Бидний хамтын ажиллагааг БНСУ-ын 2 том сонины сайт, тухайн мужийн 3 сонинд онцлон мэдээллэсэн байна.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2025-2026 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti