ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БНСУ-ЫН ЁНЖИН ИХ СУРГУУЛЬД БАГШ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ.
Гадаад хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улсад төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, захиалгат сургалтаар тэргүүлдэг Тэгү хотын “YEUNGJIN” их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Компьютер, Мэдээллийн технологийн тэнхимийн багш нар шинэ техник технологи судлах, нарийн мэргэшүүлэх сургалтад 2025 оны 01-р сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд хамрагдаж өөрсдийн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллалаа. Энэхүү сертификаттай сургалт нь цаашид үргэлжлэх бөгөөд компьютер, мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааны чиглэлээр хос хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага хуваалцах, багш, суралцагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол