“ИННОВАЦ ШИНГЭСЭН БРЭНД БҮТЭЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол-Солонгосын Политехник коллежийн суралцагчдын дунд “ИННОВАЦ ШИНГЭСЭН БРЭНД БҮТЭЭЛ” шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа. Оролцогчдын бүтээлд инноваци шингэсэн болон асуудлыг шийдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн байдал зэрэг үндсэн шалгуураар шалгарууллаа. Тус уралдаанд нийт 15 ангийн 33 бүтээл оролцлоо.
Уралдааны дүнгээр:
1-р байр М.Түвшинбат НСҮТТЗасвар, үйлчилгээ-3а
2-р байр Ө.Пүрэвдулам Сүлжих машины оператор-2а
3-р байр Ү.Азхүү, М.Арьяа, Н.Намхайнямбуу ХҮТТЗ-2а
Тусгай байр Б.Алтангэрэл, Ч.Энхжаргал НҮТехнологи-1а ангийн суралцагч нар тус тус шалгарлаа.
УРАЛДААНД ОРОЛЦСОН НИЙТ СУРАЛЦАГЧИД БОЛОН УДИРДАЖ ЗӨВЛӨН ТУСАЛСАН БАГШ НАРТАА ЦААШДЫН СУРЛАГА, ХӨДӨЛМӨРТ НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.
ЗАЛУУ БАГШ КЛУБИЙН ИННОВАЦ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦСАН СЕКТОР



Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол