ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол-Солонгосын Политехник коллеж, Монгол улс дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (KCCIM) талууд харилцан хамтын ажиллагаа хөгжүүлэн, дэмжиж ажиллахаар 2024 оны 12 сарын 9 өдөр МСПК –ийн захирал Э.Түмэндэмбэрэл, Монгол улс дахь Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхимын (KCCIM) ерөнхийлөгч Пак Мин Гю нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
Суралцагчдыг ажлын байранд дадлагажуулах ажлыг зохион байгуулах, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
Түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдаа, бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах, сурталчлах, мэдээлэл түгээх
МСПК болон Монгол улс дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (KCCIM) –аар дамжуулан аж ахуй нэгж байгууллага хооронд технологийн ноу хауг нэвтрүүлэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол