28Oct

БНХАУ-ын ШАНХАЙ ХОТЫН ЧИН-ЧАО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ АЙЛЧИЛЛАА

БНХАУ-ын ШАНХАЙ ХОТЫН ЧИН-ЧАО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ АЙЛЧИЛЛАА

БНХАУ-ын Шанхайгийн Чин-Чао их сургуулийн оёдол дизайны тэнхимийн эрхлэгч профессор багш Ким Хён Сог манай сургуульд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр айлчилж албан уулзалт хийлээ. Тус уулзалтын хүрээнд Монгол-Солонгос Политехник коллежийн сургалтын үйл ажиллагаа, дадлагын баазтай танилцахын зэрэгцээ хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа сүлжмэлийн үйлдвэрлэлийн технологи, дизайнч мэргэжлийн чиглэлийн ур чадвар, туршлага, сургалтын орчин, дадлагын бааз тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Энэ хүрээнд Мэргэжлийн боловсрол олгох сургалтын дизайнч хувцасны, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Техникийн боловсрол олгох сургалтын, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлийн ангийн суралцагчидтай уулзаж дизайнч мэргэжлийн давуу тал, цаашид олон улсад сурах боломжуудыг талаар танилцуулав. 

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ИЛҮҮ ӨРГӨЖИН ТЭЛЭХ БОЛТУГАЙ.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2024-2025 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti