ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТЭД НИЙЦСЭН ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний судалгаанаас харахад хөнгөн үйлдвэрийн салбарын эрэлт өндөр байна. Иймд Монгол-Солонгосын Политехник коллеж Говь Академи хамтран 2024-2025 оны хичээлийн жилд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн "Сүлжмэлийн үйлдвэрлэлийн технологи", "Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл" мэргэжлээр хосмог сургалт явуулж эхэллээ.
Говь Академи, Монгол-Солонгосын Политехник коллежтой байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мэргэжилтэй ажилтан болон чадамжийн гэрчилгээтэй ажилтнуудыг бэлтгэх захиалгат сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Говь хувьцаат компани ажилтнуудаа суралцах хугацаанд цалинг нь олгох нөхцөлөөр хангаж байгаа ба ажилтнууд цаашид мэдлэг ур чадвараа ахиулж мэргэжилтэй ажилтан болсноор карьерын хувьд өсөн дэвших боломжтой болж байна.
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол