МСПК ЭРЭЛТТЭЙ ТЭРГҮҮЛЭХ 3 МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ.
Дэлхийн техник технологийн хурдацтай хөгжилтэй мөр зэрэгцэн хөгжиж байдаг салбар бол мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын салбар билээ.
Мэргэжлийн өндөр ур чадвар чадамжтай мэргэжилтэй ажилтан, инженер техникийн ажилтны эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.
Монгол-Солонгосын Политехник коллеж эрэлттэй тэргүүлэх “Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин”, “Мод боловсруулагч, дизайнч”, “Хэвлэлийн график дизайнч” мэргэжлийн хөтөлбөрийг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/11-13, 16, 17 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж гэрчилгээгээ гардан авлаа.
Үндэсний хэмжээнд хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн Монгол-Солонгосын Политехник коллежийн хамт олон болон ажлын хэсэгт баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол