28Oct

Төгсөгч бидний бахархал

“Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсрагч, засварчин гагнуурчин” ангийн 2011 оны төгсөгч Б.Гэндэнсүрэн нь 2013 оноос “Хайрхан барилга” ХХК-нд мэргэжлийн дагуу гагнуурчнаар ажлын гараагаа эхэлж,  2019 оноос Skyhypermarket ХХК-нд гагнуурчин-сантехникч, 2022 онд инженер, 2023 оноос салбарын ерөнхий инженерээр тушаал дэвшин байгууллагатаа нэр хүндтэй ажиллаж байна. 

Б.Гэндэнсүрэн нь Монгол-Солонгосын Политехник коллежид 2023.12.01-нд зохион байгуулагдсан төгсөгчдийн өдөрлөгт хүрэлцэн ирж суралцагч дүү нартаа: - ,,, ямар ч ажлыг хийж гүйцэтгэхэд ХАБЭА зааварчилгааг дагаж мөрдөн анхаарал болгоомжтой ажиллаж байгаарай, эрүүл байхад ажлын ур чадвар, амжилт гаргах нь цаг хугацааны л асуудал байдаг шүү,,, гэж зөвлөжээ 

Төгсөгч та сургуультайгаа эргэх холбоотой ажиллаж суралцагч дүү нартаа үнэтэй зөвлөгөө өгдөгт баярлалаа.  Сурсан мэргэжлээрээ тууштай ажиллаж эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа төгсөгч танаар бид бахархаж байна.   Таны ажил үйлсэд амжилт хүсье.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2023-2024 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti