28Oct
БНСУ-ЫН ПИЖОН ИХ СУРГУУЛТАЙ БАГШ, ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.
БНСУ-ЫН ПИЖОН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ү-БЁН-ХҮН-ИЙ АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНД БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.
Монгол-Солонгосын Политехник коллежийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 09-р сарын 06-ны өдөр БНСУ-ын Жонжү хотын Пижон их сургуулийн ерөнхийлөгч Ү-БЁН-ХҮН болон гадаад харилцааны хэлтсийн дарга И-САН-РАГ нар айлчилж багш, оюутан солилцооны хөтөлбөр, суралцагчийн тэтгэлэг, хамтарсан хөтөлбөрийн талаар ярилцлаа.
МСПК-ийн захирал Э.Түмэндэмбэрэл БНСУ-д амжилттай суралцаж буй төгсөгчийн тэтгэлэгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьлаа.
Энэхүү түншлэл хамтын ажиллагааны хүрээнд:
- 2 сургуулийн багш солилцооны хөтөлбөр хэрэгжсэнээр богино хугацааны СЕРТИФИКАТ-тай сургалтаар багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологитой танилцах, Солонгос багш нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанар, багшийн чадавхийг бэхжүүлэх
- МСПК-ийн суралцагчдыг төлбөрийн хөнгөлөлттэй, тэтгэлэгтэй шатлан суралцуулах
- Авто болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж буй суралцагчдад БНСУ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосноор ажиллах эрх, мөн баклавр, магистрт суралцах
- Суралцагчид БНСУ-д шатлан суралцангаа цагаар ажиллах боломжтой ба сургууль төгсөөд E-7 буюу албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй визтэй болох зэрэг олон давуу тал ач холбогдолтой юм.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.