Нийтлэсэн: МСПК
2021 оны 10 сарын 20
826

МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ БНСУ-ЫН ЖОНЖҮ ПИЖОН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол Солонгосын Политехник Коллеж болон БНСУ-ын Жонжү Пижон Их Сургуулийн “Хос дипломтой төгсөх хөтөлбөр”ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд МСПК-ийн Захирал Ц.Ганчимэг, Жонжү Пижон Их сургуулийн Захирал Мүн Юүн Гү, нар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт Монгол, Солонгос хоёр улсын хуулийг чанд сахиж, орчин үеийн даяаршсан сургуулийг бий болгохын тулд сургалтын хөтөлбөрийг “1+2” буюу МСПК-д нэг жил, Жонжү Пижон их сургуульд хоёр жил тус тус суралцаж “Хос дипломтой төгсөх хөтөлбөр”-т нийт гурван жилийн хугацаатай суралцуулахаар зохион байгуулах юм.
Талууд хоёулаа боловсролын философи дээр үндэслэн багш, сургалтын хэрэглэгдэхүүн гэх мэт нөөцийг хөгжүүлэх, боловсролын чадавхыг бэхжүүлэх, улмаар олон улсын ойлголттой орчин үеийн техникийн боловсон хүчнийг төлөвшүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Монгол-Солонгосын Политехникийн Коллеж, БНСУ-ын Жонжү Пижон их сургууль нь олон улсын солилцоотой холбогдуулан харилцан тохиролцож ажиллахаар болсон.