Нийтлэсэн: МСПК
2021 оны 10 сарын 01
973

САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол-Солонгосын Политехник Коллежид орчин үеийн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан мэргэжлийн лабораторитой жишиг сургууль байгуулах төслийг анх 2010 онд үзэглэснээс хойш “Монгол-Солонгосын Политехник Коллежийн хүчин чадлыг сайжруулах” төсөл амжилттай хэрэгжиж, 2016 онд Койка ОУБ өргөтгөл сургуулийг хүлээлгэн өгсөн билээ.
Тус коллежийн өргөтгөл сургуульд сургалтын үйл ажиллагааг явуулж байх хугацаанд хана, таазанд хагарал, цууралт үүссэн нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар 2020 оны 04 дүгээр сард хүсэлт гаргасан бөгөөд дүгнэлтийг Койка ОУБ-д хүргүүлэн, биечлэн болон онлайн уулзалтууд зохион байгуулагдсаны үр дүнд 2020-2021 оны хичээлийн жилд өргөтгөл сургуулийн барилга байгууламжид БНСУ-ын зөвлөх инженер, ШУТИС-ийн мэргэжилтэн багш нарын хамтарсан шинжээчдийн баг ажиллаж, Монгол-Солонгосын Политехник Коллежийн өргөтгөл сургуульд хийгдэх шаардлагатай засварын Ажлын даалгавар гаргасан юм.
Дээрх Ажлын даалгаврын дагуу Дараагийн шатны менежментийн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын санхүүжилт болох 320.000 ам.долларын буцалтгүй тусламжаар Монгол-Солонгосын Политехник Коллежийн өргөтгөл сургуулийг шинэчлэн засварлах бүтээн байгуулалтын ажлыг 2021-2023 он хүртэл хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам болон КОЙКА ОУБ хамтарсан САНАМЖ БИЧИГ байгууллаа.