Нийтлэсэн: МСПК
2021 оны 06 сарын 08
1032

Монгол-Солонгосын Политехник Коллеж нь ХБНГУ-ын элчин сайдны яамнаас зарлагдсан "ЖИЖИГ-ГРАНТ ТӨСӨЛ"-д шалгарлаа.
Жил бүр уламжлал болгон зарлагддаг ХБНГУ-ын Элчин сайдын яамны төсөлд энэ жил КОВИД-19 цар тахлын сөрөг үр дагавартай тэмцэх нэмэлт бүрдэл хэсгээр дэмжих болсныг ГОУХАН-ээс мэдээлсний дагуу сургуулийн захирал Ц.Ганчимэг чиглэл өгч дээрх төслийн шалгаруулалтад “Ковид-19 цар тахлын үед үр дүнтэй суралцах”, “Дотуур байранд амьдардаг суралцагчдын эрүүл амьдрах орчин нөхцөлийг сайжруулах” болон “Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх, цахим хичээлийн сан үүсгэх лабораторийг сайжруулах” төслөөр тус тус сонгон шалгаруулалтад оролцож “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ҮР ДҮНТЭЙ СУРАЛЦАХ” төсөл Жижиг-Грант төсөлд шалгарлаа.
Шалгарсан төслийн баримт бичгийг баталгаажуулан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд тус сургуулийн дэд захирал Г.Болдбаатар, дэд захирал С.Ганчимэг, захирлын туслах Г.Мөнхдэмбэрэл нарын төлөөлөл оролцож гэрээнд гарын үсэг зурж, төслийг хэрэгжүүлэх, суралцагчдад зайнаас, цахим сургалтын орчинд суралцахад нь журмын дагуу олголт хийгдсэнээр цахим сургалтыг үр дүнтэй зохион байгуулахаар дэмжлэг авч чадлаа.
Монгол-Солонгосын Политехник Коллежийн суралцагчдыг “Ковид-19 цар тахлын үед үр дүнтэй суралцуулах” уг төсөл нь хэрэгжсэнээр МСҮТ, коллежууд дундаа жишиг болохуйц, цахим зайн сургалтын үед сургуулийн номын сангаас цахим хэрэглэгдэхүүнээр суралцагчдаа ханган үр өгөөжтэй цахим сургалтын орчинг бүрдүүлж чадсан анхдагч сургууль болж байгаад таатай байна.1w
Энэхүү дэмжлэгээр Ковид-19 цар тахлын үед МСПК-ийн 2000 гаруй суралцагчид, тэр дундаа хөдөө орон нутгаас суралцаж байгаа 1200-аад суралцагчдын хувьд зайнаас, цахимаар суралцахад цахим хичээлээ хүлээн авах төхөөрөмж болох зөөврийн компьютер, таблет байхгүйн улмаас нийт суралцагчийн 90 гаруй хувь нь гар утсаараа цахим хичээлдээ хамрагдаж байсан нь суралцагчдын сургалтын хүртээмж, өгөөж, үр дүн, идэвхийг бууруулж байсан тухай дотоод судалгаа гарсныг шийдвэрлэх бодит ажил болж буйд нийт багш, ажилтан, суралцагчдынхаа өмнөөс ХБНГУ-ын Элчин сайдын яамны хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
МСПК-ийн захиргаа