Нийтлэсэн: МСПК
2021 оны 03 сарын 12
952
ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР
ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР
Техник технологи хурдтай хөгжиж буй энэ цаг үед үйлдвэр, аж ахуйн нэгжүүд шинэ технологи хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд түүнийг дагаад шинэ мэргэжлүүд бий болдог. Эдгээр шинэ мэргэжлүүдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн ур чадвартай мэргэжилтнүүд бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай сургалтын хөтөлбөр, стандарттай, мэргэжлийн багш, ажилтнуудтай, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, дадлагын газартай, суралцагч төвтэй жишиг политехник коллеж болохоор дараах төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
-
2002 онд БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /KOIKA/-ын коллежийг чадавхижуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд "Авто машины засвар оношлогооны лаборатори" байгуулж, сургалтад ашиглагдаж байна.
-
2010 онд Монгол Улсын Засгийн Газар, БНСУ-ын Засгийн Газар хооронд хэлэлцэгдсэн "Улаанбаатар хотод загвар политехник коллеж байгуулах" төслийн хүрээнд "Монгол-Солонгосын Политехник Коллежийн чадавхийг сайжруулах, политехник коллеж болгон өргөтгөх" төслийг KOIKA ОУБ-тай хамтран амжилттай хэрэгжүүлж, 2016 онд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, дадлагын газар, урлаг заал, хурлын танхим бүхий өргөтгөл сургуультай болсон.
-
2010 онд Япон улсын "ШИМА СЕЙКИ" ХХК болон Монгол дахь төлөөлөгчийн байгууллага болох НИТФИЙЛД ХХК-тай хамтран түншлэгч байгууллагаар ажиллаж, Мэргэжлийн Боловсрол Сургалтын "Хөнгөн үйлдвэр" төсөл амжилттай хэрэгжүүлж, Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 6 мэргэжлийн Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, багшийн гарын авлага, суралцагчийн гарын авлагыг тус тус хэвлүүлж, сургалтад ашиглагдаж байна.
-
2012 онд Мэргэжлийн Боловсрол Сургалтын "Мэдээлэл арга зүйн үндэсний төв" төслийг хэрэгжүүлснээр 1 тэрбум 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээ, дадлагын газрыг байгуулж, сургалтад ашиглаж байна.
-
БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Австрали, ХБНГУ-ын Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт” төслийг 2019 оноос хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Монгол-Солонгосын Политехник Коллеж нь Автомашины мехатроник, Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик/автоматжуулалт гэх 2 мэргэжлээр олон талт үйл ажиллагаа бүхий чадамжийн төв болон хөгжинө.
-
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг ая тухтай амьдруулах зорилгоор оюутны дотуур байрны 1 давхрыг засварласан.