Нийтлэсэн: МСПК
2021 оны 03 сарын 24
619
ТЕХНИК ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТЭНХИМ
ТЕХНИК ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТЭНХИМ
Манай тэнхим нь нийт 26 багштай бөгөөд энэ 2020-2021 оны хичээлийн жилд нийт 24 багштайгаар сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна
Тэнхимийн эрхлэгчээр Галсангийн Наранцэцэг Техникийн механикийн мэргэжлийн багш тус сургуульд 16 дахь хичээлийн жилдээ ажиллаж байна. Техникийн механикийн Инженер багшийн бакалавр, Боловсролын ухааны магистр, МУ-н мэргэжсэн инженер, Тэргүүлэх зэрэгтэй багш. МБОС болон ТБОС-ын мэргэжлийн ангиудад Техникийн зураг зүй, техникийн хэмжил зүй, дүрслэх геометр, гэх мэт хичээлүүдийг зааж байна.
Тэнхимийн багш нар Б. Ганболд ахлагчтай Автомашин механизмын мэргэжлийн баг, Т. Сэлэнгэдалай ахлагчтай Инженерийн байгууламжийн мэргэжлийн баг гэсэн 2 мэргэжлийн баг болон хуваагддаг.
Мөн Техникийн боловсрол олгох сургалтанд нийт 15 багш, Мэргэжлийн боловсрол олгох сургалтанд нийт 9 багш хичээл сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Мэргэжлийн чиглэлийн дагуу МБОС-ын 2,5 жилийн сургалттай ангиудаас Автомашины засварчин, Гагнуурчин, Нар салхины үүсгүүртэй тоног төхөөрөмжийн угсралт засварчин мэргэжлээр элсэн суралцагчид, ТБОС-ын Автомеханик, Автомехатроник, Солонгос хэлний орчуулагч, Инженерийн байгууламжийн технологийн техникч, Цахилгааны техникч зэрэг мэргэжлийн ангиуд харъяалагддаг.
Энэ хичээлийн жилээс Автомехатроник мэргэжлээр ТБОС-ын 3 жилийн ангид элсэлт аван сургалтыг зохион байгуулж байна.
-
Багшийн ахлагч Бадарч овогтой Ганболд тус сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байгаа Автомашины ашиглалтын инженерийн бакалавр зэрэгтэй, МУ- мэргэшсэн инженер, Боловсролын тэргүүний ажилтан, Тэргүүлэх зэрэгтэй багш.
-
Багш Ургамал овогтой Алтансоёмбо тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байгаа, инженер багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй, МУ-ын мэргэшсэн инженер,
-
Багш Баасанхүү овогтой Бат-Эрдэнэ тус сургуульд 10 дахь жилдээ Хүнд машин механизмын операторч мэргэжлийн багшаар ажиллаж байна. Автомашин ашиглалтын инженер мэргэжилтэй, МУ-ын мэргэшсэн инженер, заах аргач зэрэгтэй багш
-
Багш Шугар овогтой Бат-Эрдэнэ тус сургуульд 8 дахь жилдээ ажиллаж байгаа, Автомашины ашиглалтын инженерийн бакалавр зэрэгтэй, МУ-ын мэргэшсэн инженер, заах аргач багш.
-
Багш Цэцэгмаа овогтой Дулмаа тус сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байгаа, Өргөн тээвэрлэх машин механизмын бакалавр, авто аж ахуйн магистр зэрэгтэй, докторантур, МУ-ын мэргэшсэн инженер, тэргүүлэх зэрэгтэй багш
-
Багш Дугажий овогтой Оюунтуяа тус сургуульд 6 дахь жилдээ багшийн ажил эрхэлж байгаа солонгос хэлний орчуулагч, нягтлан бодогч мэргэжлийн бакалавр зэрэгтэй, Боловсрол судлалын магистр зэрэгтэй, заах аргач багш.
-
Багш Батзориг овогтой Оюунцэцэг тус сургуульд 7 дахь жилдээ багшлаж байгаа, Солонгос хэлний орчуулагч багшийн бакалавр, Боловсрол судлалын магистр, заах аргач зэрэгтэй багш.
-
Багш Самдан овогтой Өлзийсайхан тус сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа, авто аж ахуйн инженерийн бакалавр, тэргүүлэх зэрэгтэй багш.
-
Багш Жамбал овогтой Хангай тус сургуульд 10 дахь жилдээ багшлаж байгаа, авто аж ахуйн инженерийн бакалавр, авто ашиглалтын мэргэжлийн магистр, МУ-ын зөвлөх инженер зэрэгтэй, Боловсролын тэргүүний ажилтан, заах аргач багш.
-
Багш Галиндэв овогтой Цолмон тус сургуульд 10 дахь жилдээ багшлаж байгаа инженер багш мэргэжлийн бакалавр, автомашин ашиглалтын магистр зэрэгтэй, МУ-ын мэргэшсэн инженер, Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй багш.
-
Багш Гонгоржав овогтой Чулуунбаатар тус сургуульд 4 дэх жилдээ ажиллаж байгаа холбооны ашиглалтын инженер мэргэжлийн бакалавр, заах аргач зэрэгтэй багш.
-
Багш Даваажанцан овогтой Энхцэцэг тус сургуульд 11 дэх жилдээ багшлаж байгаа, Солонгос хэлний орчуулагч багшийн бакалавр, Боловсрол судлалын магистр, заах аргач зэрэгтэй багш.
-
Багш Дашдаваа овогтой Эрдэнэбилиг тус сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа, автомашин ашиглалтын бакалавр, автомашины ашиглалтын магистр, МУ-ын мэргэшсэн инженер, Боловсролын тэргүүний ажилтан, заах аргач зэрэгтэй багш.
Инженерийн байгууламжийн мэргэжлийн баг нийт 12 багштай. Энэ мэргэжлийн багт МБОС-ын гагнуурчин, Нар салхины үүсгүүртэй тоног төхөөөрөмжийн угсралт засварчин, ТБОС-ын цахилгааны техникч, инженерийн байгууламжийн технологийн техникч мэргэжлийн ангиуд хамаарах бөгөөд дараах хичээлүүдийг зааж байна. үүнд:
1. Багш Түдэв овогтой Сэлэнгэдалай тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байгаа, цахилгааны инженерийн бакалавр, МУ-ын мэргэшсэн инженер, тэргүүлэх зэрэгтэй багш.
2. Багш Санжаасүрэн овогтой Баянжаргал тус сургуульд 11 дэх жилдээ багшлаж байгаа, цахилгааны инженерийн бакалавр, магистр зэрэгтэй заах аргач багш.
3. Багш Батдэлгэр овогтой Баттулга тус сургуульд 6 дахь жилдээ багшлаж байгаа, Инженер механикийн бакалавр зэрэгтэй, магистрантур, гагнуурчин мэргэжлийн 5р зэрэгтэй,
4. Багш Дамдин овогтой Баасанжаргал тус сургуульд 1 дэх жилдээ ажиллаж байна. Барилгын менежментийн бакалавр зэрэгтэй МУ-ын мэргэшсэн инженер зэрэгтэй багш.
5. Багш Чулуунхүү овогтой Батжаргал тус сургуульд 1 дэх жилдээ ажиллаж байгаа, гагнуурчны мэргэжлийн 4-р зэрэгтэй,
6. Багш Идэрмөнх овогтой Балдансүрэн тус сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байна. цахилгааны мэргэжлийн бакалавр зэрэгтэй,
7. Багш Шагдаржав овогтой Отгонбаатар тус сургуульд 5 дахь жилдээ багшлаж байгаа, Сэргээгдэх эрчим хүчний инженерийн бакалавр зэрэгтэй, магистрантур,
8. Багш Батбуян овогтой Ууганбаяр нь тус сургуульд 4 дэх жилдээ ажиллаж байгаа, барилгын менежментийн техникч, гагнуурчны мэргэжлийн 4-р зэрэгтэй,
9. Багш Базаррагчаа овогтой Чулуунбаатар тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байгаа, Инженер механикийн бакалавр зэрэгтэй, гагнуурчин мэргэжлийн 3-р зэрэгтэй,
10. Багш Хүнбээ овогтой Чулуунзанги тус сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа, сантехникийн инженерийн бакалавр зэрэгтэй, МУ-ын мэргэшсэн инженер заах аргач багш. 11. Багш Хүрэлтогоо овогтой Хулан тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний инженерийн бакалавр зэрэгтэй.
12. Багш Эрдэнэ овогтой Уужимсэтгэлт тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байгаа, инженерийн байгууламжийн технологийн техникч мэргэжилтэй, Гагнуурчины 5-р зэрэгтэй,