Нийтлэсэн: МСПК
2021 оны 03 сарын 01
1055
Нийгмийн түншлэлийн чиглэлээр хийгдэж буй ажиллууд
Нийгмийн түншлэлийн чиглэлээр хийгдэж буй ажиллууд
Тус коллеж нь суралцагчдыг үйлдвэр сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, ажлын байраар хангах, багшийн мэргэжил дээшлүүлэх, сургалтын орчин сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэр сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг “Говь” ХК, “Кашмер холдинг” ХХК, “Буян” ХХК, "Мон-ирээдүй" ХХК, "Эм Эл Ти Жи" ХХК, "Монгол шивро" ХХК, “BEST SHOES” ХХК, “Монгол костюс” ХХК, “URBAN JIS” ХХК,“Форвард моторс” ХХК, “Цукуба” ХХК приус засвар, “Монгол хьюндай автомотив” ХХК, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, “Хөх монгол принт” ХХК, “Одкон холдинг” ХХК, “Мон хорус” ХХК, “Сэргээгдэх эрчим хүчний үндсэний төв”, “Мод кон” ХХК, “Улаанбаатар буйдан” ХХК, гэх мэт 90-ээд үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг салбараар нь
Аж ахуйн нэгжүүдэд суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэн ажлын байртай болгосноор ажил эрхлэлт 75 гаруй хувьд хүрээд байна.
Хамтын ажиллагааны хүрээнд ААНэгжтэй хамтран Улсын хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулж явуулж байна. Үүний үр дүнд суралцагчдын идвэх сайжирч, ажлын байраар хангах, нийгэмд таниуллах зэрэг ажиллууд хийгдэж байна. Зохион байгуулж явуулсан уралдаан тэмцээнийг дурдвал:
"Автомашины засварчин" мэргэжлийн “Ур чадвар-2019” улсын уралдаанд:
Монгол-Солонгосын Политехник Коллежийн нэрэмжит "Автомашины засварчин" мэргэжлийн “Ур чадвар-2019” улсын уралдаанд хот, хөдөөгийн нийт 14 МСҮТ, Политехник Коллежиудын 42 суралцагч оролцсон уралдаан 2019 оны 05-р сарын 03-нд амжилттай зохион байгуулагдаж явагдлаа. Тус уралдаанд:
1-р байранд Монгол-Солонгосын Политехник Коллежийн суралцагчид
2-р байранд Техник Технологийн Политехник Коллежийн суралцагчид
3-р байранд Дорноговь аймаг дахь МСҮТөвийн суралцагчид
Шилдэг засварчингаар Орхон аймаг дахь МСҮТөвийн суралцагч Б.Сүхбат тус тус шалгарлаа.
Уг уралдааныг Ерөнхий ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар оролцсон "Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци" ТББ байгууллагын хамт олон, мөн ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон KOICA, Герман улсын GIZ ОУ- ын байгууллагуудын төслийн хамт олонд сургуулийнхаа нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн энэ уралдааныг зохион явуулахад оролцсон нийт багш, ажилтнуудад сургуулийн захиргаанаас талархал илэрхийлж байна.
“Улсын аварга сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин” шалгаруулах III уралдаан:
Улсын аварга сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин шалгаруулах 3-р уралдаан 2019.10.24-25-ны өдрүүдэд Монгол-Солонгосын Политехник Коллеж болон “Говь” ХК-ний сүлжих үйлдвэрлэлийн оёх цехэд амжилттай явагдаж дууслаа. Тус уралдааныг Монголын ноос, ноолуурын холбоо, ХНХЯ-ны харъяа Монгол-Солонгосын Политехник, Мэргэжлийн Боловсролын Үнэлгээний Төв, “Говь” ХК хамтран зохион байгуулсан. Ерөнхий ивээн тэтгэгчээр Италийн Conti Complette компани ажилласан болно. Энэ удаагийн уралдаанд 11 үйлдвэр, аж ахуйн нэгжийн 65 оролцогч өөрсдийн ур чадвараа сорин амжилттай оролцсон. Уралдааны 1-р үе шат буюу онолын шалгалт МСПК-ийн байранд, 2-р үе шат буюу ур чадварын уралдаан “Говь” ХК-ний оёх цех дээр зохион байгуулагдсан.
Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаан
10-р сарын 12-ний /Бямба гариг/ 10:00 цагаас нээлт хийсэн.