Нийтлэсэн: МСПК
2021 оны 02 сарын 11
2696
ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ
Техникийн боловсрол олгох сургалт
МСПК-ийн Техникийн боловсрол олгох сургалт, Захиалгат болон Насанд хүрэгчдийн сургалт нь 2020-2021 оны хичээлийн жилд нийт 27 үндсэн багш, МБОС-аас ТБОСургалтанд 12 багш, хичээлийн жилд 12 мэргэжлийн 31 анги бүлгийн 502 суралцагч, Мэргэжлийн сургалтын 5 мэргэжлийн 5 ангийн 101 суралцагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явууллаа. Энэ хичээлийн жилд 27 үндсэн багштайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байна.
12-р анги төгсөгчдөөс элсэгч авна. /Бүрэн дунд боловсролтой иргэн болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх/ Суралцах хугацаа 3 жил болон шаталсан сургалтанд 1.5 жил байна. 2020-2021 оны хичээлийн жилийн 2-р хагаст МБОС-ын төгсөгчдийг техникч мэргэжил эзэмшүүлэх зорилгоор техникийн боловсрол олгох сургалтанд шатлан суралцуулахаар дараах мэргэжлүүдээр өвлийн элсэлтийг зохион байгуулж ажиллалаа. Үүнд: Хувцасны загвар зохион бүтээгч, График дизайнч, Автомашины механикч, Инженерийн байгууламжийн технологийн техникч, Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн техникч, Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникч зэрэг 6 мэргэжлээр шатлан суралцах 120 орчим суралцагч.
Суралцах мэргэжлийн чиглэлүүд
-
Автомашины механик-/3 жил, 1.5 жил/
-
Хувцасны загвар зохион бүтээгч-/3 жил, 1.5 жил/
-
Цахилгааны техникч
-
Техникийн солонгос хэлний орчуулагч
-
Мэдээллийн технологи
-
График дизайнч-/3 жил, 1.5 жил/
-
Компьютерийн сүлжээний техникч
-
Инженерийн байгууламжийн технологийн техникч-/3 жил, 1.5 жил/
-
Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникч-/3 жил, 1.5 жил/
Техникийн боловсрол эзэмшигч нь мэргэжлийн дипломтой төгсөх ба их дээд сургуульд шатлан суралцаж баклаврын зэрэг эзэмших, мөн гадаадад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой юм.