Нийтлэсэн: МСПК
2021 оны 01 сарын 29
1204

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА
Хүмүүнлэгийн Ухааны тэнхим нь 2020-2021 оны хичээлийн жилд 15 багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ : БЯМБАА ОВОГТОЙ НЯМ-ОД
2001 онд ХИДС-ийг “Монгол судлаач, англи хэлний багш - орчуулагч” мэргэжлээр төгссөн. Магистр. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 1-р байр, “Таталган бичигтэн” улсын уралдааны тэргүүн байр, 2006 онд “Сайн үйлс” медаль, 2015 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух, 2017 онд Боловсрол Шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан, 2019 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. Ахлах багш. Тэргүүлэх зэрэгтэй. Англи хэлний багш.
- Ширнэн Оюунчимэг – 1991 онд Гадаад хэлний багшийн дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн. МУБИС-ийг 2006 онд мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Магистр. 2006 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан, 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. Ахлах багш зэрэгтэй. Харилцааны багш.
- Батсуурь Бат - Оргил – 2001 онд Улаанбаатар – Эрдэм сургуулийг Эдийн засаг, эрх зүй мэргэжлээр төгссөн. Магистр. Заах аргач багш. 2013 онд Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” медаль, 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух, 2019 онд Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны яамны жуух бичгээр шагнагдсан. Эдийн засгийн багш.
- Хадаа Ням-Очир - 2002 онд ХУИС-ийг “Орос - Англи хэлний багш” мэргэжлээр төгссөн. Магистрант. 2011 онд МСҮТ-н Англи хэлний багш нарын олимпиадын тусгай байр, 2013 онд Мэргэжлийн сургуулиудын “Шилдэг заах аргач шалгаруулах ур чадварын уралдаанд 3-р байр” 2013 онд Монгол - Солонгосын Техникийн Коллежийн “Шилдэг багш”, 2016 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2019 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын жуух бичиг шагналаар шагнагдсан. Ахлах багш, тэргүүлэх зэрэгтэй. Англи хэлний багш.
- Ганболд Лхамжав – 2003 онд МХБДС-ийг Монгол - Япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Магистр. Заах аргач багш зэрэгтэй. 2012 онд “Хүүхдийн төлөө - Сайн үйлс” медаль, 2016 онд арга зүйч багш, 2017 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны жуух бичиг, 2018 онд Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, 2019 онд Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу багш медалиар шагнагдсан. Монгол хэл - Уран зохиолын багш.
- Тогоохүү Оюунбилэг - 2003 онд МУБИС-ийн МСС-ийг “Түүх, Уран зохиолын багш” мэргэжлээр төгссөн. Магистр. Заах аргач багш зэрэгтэй. Хэл шинжлэлийн ухааны докторант. 2014 онд Нийслэлийн Боловсролын газрын Арга зүйч багш, 2015 онд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2019 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух бичгээр шагнагдсан. 2005 онд ХИС-ийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Монгол хэл - Уран зохиолын багш.
- Лхагвасүрэн Батцэцэг – 2006 онд МУБИС-ийн КМТС-ийг Компьютер-Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. 2016 онд Нийслэлийн Боловсролын газрын Арга зүйч багш, 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух бичиг , 2017 онд Нийслэлийн Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, 2019 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух бичиг шагналаар шагнагдсан. Англи хэлний багш.
- Төмөрбат Эрдэнэбат - 2007 онд “Улаанбаатар дээд сургууль”-ийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Магистр. Заах аргач багш зэрэгтэй. 2012 онд “Нийслэлийн залуу алтан медаль”, Үйлдвэрчний эвлэлийн 95 жилийн хүндэт медаль, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2013 онд Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” медаль, 2014 онд Нийслэлийн шилдэг залуу алтан медаль, 2016 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2015 онд Нийгмийн Ардчилал, Залуучууд холбооны тэргүүн шагнал “Адтан Од” медаль, 2019 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан. Англи хэлний багш.
- Галбадрах Сэлэнгэ – 2005 онд Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн ухааны магистр. Докторант. 2010 онд Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар, 2017 онд Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны жуух бичиг, 2018 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны жуух бичиг шагналаар шагнагдсан. Тэргүүлэх зэрэгтэй. Ахлах багш. Эдийн засгийн багш.
- Түмэнбаяр Болормаа – 2013 онд МУИСургуулийг монгол – англи судлал, хэл бичгийн бакалавр мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. 2016 онд “Хүүхдийн төлөө - Сайн үйлс” медаль , 2018 онд Нийслэлийн Боловсролын газрын Арга зүйч багш, 2019 онд Нийслэлийн Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль шагналаар шагнагдсан. Англи хэлний багш.
- Дэмбэрэлсайхан Лхагвасүрэн - 2015 онд МУБИСургуулийг Монгол хэл – уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. Нийслэлийн Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медальтай. Монгол хэл – Уран зохиолын багш.
- Батсайхан Өлзийбаяр – 2013 онд МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг Монгол хэл – уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Магистр. Заах аргач багш. 2016 оны Авьяаслаг багш, МСҮТ, коллежуудын дунд болдог монгол хэлний багш улсын уралдаанд 4-р байр эзэлсэн. Монгол хэл – уран зохиолын багш.
- Батнасан Болор-Эрдэнэ – 2018 онд МУБИС-ийг Монгол хэл – уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. Магистрант. Монгол хэл – уран зохиолын багш.
- Ганбат Уранчимэг - 2019 онд МУБИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. Магистрант. Монгол хэл – уран зохиолын багш.
- Энх-Очир Өнөржаргал – 2012 онд MIU дээд сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн.Магистр зэрэгтэй. Англи хэлний багш
- Баярсайхан Соёл – Эрдэнэ – 2008 онд Улаанбаатар – Эрдэм Оюу дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч бүртгэлээр төгссөн. Эдийн засгийн багш