Нийтлэсэн: МСПК
2021 оны 01 сарын 28
1200
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
МСПК-ийн номын сан нь Сургалтын албанд харьяалагдаж, 830-2000 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьтайгаар 2 ээлжээр ажиллаж байна.
Нийт 4 хэлний ангилалтай, 15900 ном, сурах бичиг, гарын авлага бүхий фондтой.
100 хүний суудалтай уншлагын танхимтай бөгөөд чөлөөт уншлагын танхим /багийн ажил, хэлэлцүүлэг зохион байгуулах зориулалттай/ ажиллуулж байна.
Манай номын сан нь Lib4U програмыг үйлчилгээндээ ашиглаж байна. Төлөвлөгдсөн ажлын хэрэгжилтийг хангах, тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дор дурьдсан номын сангийн ажил, үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
- Уншлагын танхимаар ном олгох үйлчилгээ
- Гэрээр ном олгох үйлчилгээ
- Шинэ уншигчдыг номын сангийн програмд бүртгэх
- Номын сангийн фондын бүрдүүлэлт хийх, шинэчлэх, баяжуулах, нэг бүрчилсэн бүртгэлд тусгах, номын сангийн програмд оруулах
- Лавлагаа, мэдээлэл өгөх
- Шинэ номын сурталчилгаа, мэдээлэл хийх
- Тогтмол хэвлэлийн үйлчилгээ /дотоод, гадаад сонин, сэтгүүл/
- Электрон каталоги /ном хайлт хийх/ -иор үйлчлэх
- Соёл, олон нийтийн ажил зохион байгуулах
Фонд бүрдүүлэлт: Тэнхимийн багш нарын санал, захиалга, уншигчдын эрэлт хэрэгцээ/ татгалзлалын бүртгэл/-нд тулгуурлан үндсэн мэргэжлийн сургалтын болон холбогдох бусад номыг худалдан авч фонд баяжилт хийдэг.Түүнчлэн хандив, бэлгийн журмаар ном авч байгаа нь фондын өсөлтөд нөлөөлж байна. Мөн зохиогчийн эрх нь шийдэгдсэн электрон номоор фондоо бүрдүүлж байна. Мөн мэргэжлийн болон тогтмол хэвлэлийг улирал тутам захиалан үйлчилгээ үзүүлж байна.
- Уншигчдын мэдлэг, боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, уншигч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд өөрийн фондын сан хөмрөгийг ашиглаж байгаа боловч ном, сурах бичиг хүртээмжгүй учраас зарим сургуультай ном солилцооны гэрээ байгуулж хамтран ажиллаж байна.
Электрон каталог: Номын сангийн фондын ном, материалыг хурдан хайж олох боломжийг электрон каталоги олгоно. Электрон каталогид одоогоор 11479 ном , сурах бичиг, гарын авлага, 21 сэтгүүл бүртгэгдсэн байна.
Электрон каталогийн хаяг: http://192.168.20.15
Номын сангийн вэб сайт: 192.168.20.13:8089/library/
БСШУ-ны Сайдын 2009 оны 12-р сарын 18-ны өдрийн 570 дугаар тушаалын дагуу номын сангийн уншлага, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном хэвлэлээр баяжилт хийх санал оруулах, ном худалдан авах,санал боловсруулах үүрэг бүхий номын сангийн зөвлөл ажиллаж байгаа бөгөөд номын сантай хамтран номын сангийн үйл ажиллагааг болон фондоо сурталчлах, суралцагчдыг номонд дуртай болгох, улмаар тэднийг хөгжүүлэх төлөвшүүлэх, суралцах арга барил , мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий соёл, олон нийтийн ажлуудыг зохион байгуулж байна.Үүнд: Зохиолч-Уншигчдын уулзалт, шинэ номын үзэсгэлэн, уншигчдын клуб байгуулж ажиллуулах гэх мэт.
МСПК-ийн номын сан нь МСПК-ийг хөгжүүлэх стратеги, сургуулийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан зорилтуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
Мөн номын санд зөвхөн ном уншихаас гадна хувь хүний хөгжил, гэр бүлийн үнэ цэнэ, нийгэмших, төлөвших үйл явцыг харуулсан кино, анимейшн суралцагчдад үзүүлж, дүгнэлт хийж, ярилцлага зохион байгуулдаг ба суралцагчдыг гэр бүлийн болон хамт олны дунд бие хүн болж төлөвших, өөрийгөө илэрхийлж сурах, бие даан суралцаж, амьдрах арга барилд сургахад зохих нөлөө үзүүлэхүйц ажил болж байна.
Номын сан нь уншигчдыг, суралцагчдыг мэдлэг, нөөц бололцоо, шинэ ур чадварт сургаж, шинэ боломжтой холбож өгдөг гүүр байх ёстой гэдэг утгаар цаашид номын санд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлч орчин бий болгох хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байна.
НОМЫН САНГИЙН ЗӨВЛӨЛ
ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР
ЖИЛ БҮР ШИНЭЭР ЭЛСЭН ОРСОН СУРАЛЦАГЧДАД НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, МЭРГЭЖЛИЙН НОМЫН ТАНИЛЦУУЛГА ХИЙГДДЭГ.
НОМЫН ҮЗЭСГЭЛЭН
НОМТОЙ ӨГЛӨӨ КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА