Нийтлэсэн: МСПК
2020 оны 12 сарын 16
1712

КОМПЬЮТЕР, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус тэнхим нь 2010 онд анх байгуулагдаж, мэргэжлийн боловсрол олгох салбартаа "Хэвлэлийн дизайнч" мэргэжлээр сургалтыг явуулж, техникийн боловсрол олгох салбартаа "График дизайнч", “Техникч /Холболт сүлжээ/”, Мэдээллийн технологи мэргэжлээр сургалтыг явуулж байна.
ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Техник, мэдээллийн технологийн хурдтай хөл нийлүүлэн, өөрчлөлт шинэчлэлд зохицон ажиллах чадвартай, мэргэжлийн шаардлага хангах, төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Багш нарын товч танилцуулга
Компьютер, Мэдээллийн Технологийн Тэнхим нь 2020-2021 оны хичээлийн жилд 12 багштай сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байна. Багшлах бүрэлдэхүүний хувьд магистр зэрэгтэй 8 багш, магистрантурт суралцаж байгаа 2 багш байна.
- Б. Баттогтох –/Тэнхимийн эрхлэгч, багш/ Монгол-Солонгосын Техникийн Коллежийг 2007 онд “Компьютерийн техник хангамж, сүлжээний инженер” мэргэжлээр төгссөн. Боловсрол судлалын магистр. Тус сургуульд 18 дахь жилдээ ажиллаж байна.
- Б. Бодисмаа – /Багш/ ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийг 2003 онд “Програм хангамжийн инженер” мэргэжлээр төгссөн. Боловсрол судлалын магистр. Тус сургуульд 17 дэх жилдээ ажиллаж байна.
- Д. Алтантуяа /Багш/– Боловсролын Их Сургуулийг 2000 онд “Мэдээлэл зүйн багш” мэргэжлээр төгссөн. Боловсрол судлалын магистр. Тус сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байна.
- Б. Бадамцэцэг /Багш/ – ШУТИС-ийн КТМС-ийг “Техник хангамжийн инженер” мэргэжлээр төгссөн. ШУТИС-ийн КТМС-д магистр. Тус сургуульд 11 дахь жилдээ ажиллаж байна.
- Ц. Байгалмаа – /Багш/ ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийг 2006 онд “Мэдээллийн Технологич” мэргэжлээр төгссөн. ШУТИС-ийн ХоМТС-ийн магистр. Тус сургуульд 15 дахь жилдээ ажиллаж байна.
- Н.Амартүвшин– /Багш/ Их Засаг их сургуулийг 2006 онд “Программист” мэргэжлээр төгссөн. Тус сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байна.
- Д.Баярбат- /Дадлагжигч багш МУБИС-ийг /Инженерийн тооцооллын загварчлал мэргэжлээр төгссөн. Магистр. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.
- Б. Түшигжаргал – /Багш/ “Хүрээ” МХДээд сургуулийг 2010 онд “Мультимедиа Холбооны технологи” мэргэжлээр төгссөн. “Хүрээ” МХДээд сургуулийн магистрант. Тус сургуульд 9 дахь жилдээ ажиллаж байна.
- П.Батзориг – /Багш/ Монгол-Солонгосын Техникийн Коллежийг 2007 онд “Компьютерийн техник хангамж, сүлжээний инженер” мэргэжлээр төгссөн. Эдийн засаг олон улсын их сургуульд магистрант. Тус сургуульд 17 дахь жилдээ ажиллаж байна.
- Б.Хишгээ-/Багш/ ШУТИС-ийг Мэдээллийн технологи мэргэжлээр төгссөн. Магистр. Тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна.
- Б.Эрдэнэсүрэн – /Багш/ ШУТИС-ийн КТМС-ийг “Техник хангамжийн инженер” мэргэжлээр төгссөн. Тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна.
- Б. Энхбаяр – /Багш/ Улаанбаатар Их Сургуулийг 2007 онд “Электроник, Компьютерийн техник хангамжийн инженер” мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны магистр. Тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна.