Нийтлэсэн: MKPC
2020 оны 06 сарын 28
882

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН (МБС) ЭЛСЭЛТИЙН СУРТАЛЧИЛГААГ СОШИАЛ МЕДИАГААР
МБС-ын салбарын мэргэжилтнүүд болон багш нарт хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгох, олон нийтийн сүлжээг элсэлтийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах арга барилд сургах зорилготой танхимын сургалтыг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” (ТСТМБС) төслийн хүрээнд зохион байгууллаа.
Корона вирусээс шалтгаалан МБС-ын байгууллагууд элсэлттэй холбоотой мэдээлэл түгээх үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр сошиал медиаг ашиглан зохион байгуулах, мэргэжлүүд болон сургуулийн давуу талуудыг цахимаар харуулах шаардлага үүсээд байгаа юм. Сургалтад ТСТМБС төслийн түншлэгч долоон МБС-ын байгууллагын багш, ажилтан, удирдлагуудын төлөөллүүд хамрагдаж зорилготой мессежийг зорилтот бүлгээ тодорхойлон хүргэх, нийгмийн сүлжээ хэрхэн ажилладаг, сошиал орчинд зориулсан мэдээлэл бэлтгэх, видео бүтээх, зураг авах, дүрсэн мэдээлэл буюу инфографик бүтээх зэрэг агуулгын дагуу онол, дадлага хослуулан суралцлаа. Сургалтад оролцогсод сошиал орчинд ямар мэдээллийг сургуулийн зүгээс элсэлтийн сурталчилгааны хүрээнд хүргэх төлөвлөлтөө гаргасан юм.
Сургалтыг удирдан явуулсан Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө ТББ-ийн багш нар нь цаашид ТСТМБС төслийн түншлэгч сургуулиудын сошиал медиад зориулсан мэдээллүүд бэлтгэхэд дэмжин, зөвлөж ажиллах юм.
ХБНГУ, Австрали, БНСУ-ын засгийн газрын санхүүжилттэй ТСТМБС төслийг ХБНГУ-ын ЭЗХАХЯ-ны даалгавраар МУ-ын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.
*********
TVET ENROLLMENT PROMOTION ON SOCIAL MEDIA