Нийтлэсэн: MKPC
2020 оны 06 сарын 28
689

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН (МБС) БАГШ НАР ДОХИОНЫ ХЭЛ СУРЧ БАЙНА
Монгол-Солонгосын Политехник Коллежийн багш болон ажиллагсад дохионы хэлний анхан болон дунд шатны хосмог (цахим болон танхимын) сургалтад хамрагдлаа. МБС-ын багш нар сонсголын бэрхшээлтэй сурагчидтайгаа чөлөөтэй харилцах боломжтой болж байгаадаа тун баяртай байна. Хүртээмжтэй МБС-ыг бий болгох зорилгын хүрээнд сургалтыг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” ТСТМБС төсөл “Сонсголгүйн боловсрол” ТББ-тай хамтран зохион байгуулав.
Сонсголын бэрхшээлтэй олон хүүхдүүд Монгол-Солонгосын ПК-д суралцдаг. Жишээлбэл өнгөрсөн жил гэхэд Компьютер Технологийн ангийн нийт 13 сурагчдын 8 нь сонсголын бэрхшээлтэй сурагчид байв. Дохионы хэлний сургалтад хамрагдсан компьютер мэдээлэл технологийн багш хэлэхдээ: Дохионы хэл мэддэггүй байсан тул сонсголын бэрхшээлтэй сурагчидтайгаа бичгээр харилцдаг байсан. Гэхдээ тэд зарим мэргэжлийн үг мэдэхгүй, бичгийн хэл нь дохионы хэл шигээ сайн хөгжөөгүй байдаг юм билээ. Дохионы хэлийг сурснаар хүүхдүүдтэйгээ илүү сайн харилцаж, сургалтаа чанартай зохион байгуулж, хүртээмжтэй МБС-ыг бий болгох боломжтой болсондоо их баяртай байна. Сонсголын бэрхшээлтэй нэг төгсөгчөө дуудаж сурсан дохионы хэлээрээ харилцаж үзүүлэхэд их баярлаж, ямар гоё юм бэ гэж улам хичээн сурахад минь урамшуулсан.
Манай ТСТМБС төслийн хувьд түншлэгч сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлэх болон тэдний багш ажилчдыг чадавхжуулж, хүртээмжтэй сургалтыг бий болгохыг дэмжсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсээр байна.
ХБНГУ, Австрали, БНСУ-ын засгийн газрын санхүүжилттэй ТСТМБС төслийг ХБНГУ-ын ЭЗХАХЯ-ны даалгавраар Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.
*********
TVET TEACHERS LEARN SIGN LANGUAGE