Нийтлэсэн: MKPC
2020 оны 06 сарын 22
838

Монгол-Солонгосын политехник коллеж зургаан ШИНЭ лабораторитой боллоо
IKON.MN
БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол-Солонгосын политехник коллежид барьж байгуулсан хичээлийн шинэ байр, урлагийн заал, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан лабораторийг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.
Энэ арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хан-Уул дүүрэгт байрлах Монгол-Солонгосын Техникийн Коллеж нь мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалтыг явуулдаг.