Нийтлэсэн: MKPC
2020 оны 06 сарын 22
973

МОНГОЛ СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ МЭРГЭЖИЛ - ШИНЭ ДАДЛАГЫН ОРЧИН
Үйлдвэрүүд шинэ технологи хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд мэргэжлийн боловсрол сургалтын (МБС) төгсөгчид, ур чадвартай мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага хувьсаж, шинэ мэргэжлүүд ч бий болж байдаг. Монгол-Солонгосын Политехник Коллеж нь “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр Автомашины мехатроник болон Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (механик / автоматжуулалт) гэх 2 мэргэжлийн ангиудыг шинээр нээхээр ажиллаж байна.
Шинэ мэргэжлүүдийн стандарт, сургалтын хөтөлбөрийг аж ахуйн нэгжүүдтэй хамтран тэдний хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, дадлагын газрыг шинэчиллээ. Хөнгөн үйлдвэрийн механикийн дадлагын газар гэхэд хуучин байсан дадлагын танхимаас 3 дахин том талбайд, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжүүдийг хүрээлцээтэй байхаар бэлтгэсэн нь 30 сурагч нэгэн зэрэг ажиллах боломжтой, сурагч төвтэй дадлагын газрыг бий болгоод байгаа юм.
ХБНГУ, Австрали, БНСУ-ын засгийн газрын санхүүжилттэй ТСТМБС төслийг ХБНГУ-ын ЭЗХАХЯ-ны даалгавраар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), МУ-ын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран хэрэгжүүлж байна.
*********