0910 сар

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл Оёдлын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны ерөнхийлөгч Б.Дашмөнгөн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 ️Монголын Оёдлын салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, ажил мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, сургалтын үйл ажиллагааг үйлдвэртэй холбох, онолын мэдлэгийг практикаар бэхжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах, харилцан туршлага солилцох, сургууль болон салбарын ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд уг санамж бичгийн зорилго оршино.

 Хамтын ажиллагааны санамж бичиг зурах уулзалтад тус сургуулийн сургалтын менежер Б.Баттогтох, Нийгмийн түншлэл хариуцсан арга зүйч М.Намжилмаа, Технологи дизайны тэнхимийн эрхлэгч Р.Жаргалбаяр нар оролцож цаашдын олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ИЛҮҮ ӨРГӨЖИН ТЭЛЭХ БОЛТУГАЙ

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2026-2027 оны хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti