Автын мэргэжлийн багш нар БНХАУ-д сургалтад хамрагдаж туршлага судаллаа.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар БНХАУ-ын ӨМӨЗО-ны түншлэл хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Шилийн гол аймгийн “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-д Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ хөтөлбөрийн мэргэжлийн багш Ж.Хангай, Га. Наранцэцэг, У.Алтансоёмбо нар 2025 оны 09 сарын 22-27-ны өдрүүдэд сургалтад хамрагдаж чадавхиа бэхжүүллээ.
Тус сургалтаар автомашины хөдөлгүүр, хүч дамжуулах ангийг оношлох, хяналт үнэлгээ хийх, автомашины цахилгаан тоноглолыг оношлох чиглэлээр багшийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх туршлага солилцсон үр дүнтэй зохион байгуулагдлаа.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ИЛҮҮ ӨРГӨЖИН ТЭЛЭХ БОЛТУГАЙ.


Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол