1609 сар

Хамтын ажиллагаа

Монгол Улсад томилогдон ажиллаж буй КОЙКА-гийн сайн дурын 166 дугаар ээлжийн 4 гишүүн “Орчиндоо дасан зохицох сургалт” хөтөлбөрийн хүрээнд Монгол-Солонгосын Политехник коллежийн хичээл сургалтын үйл ажиллагаа орчинтой танилцлаа.

Тус уулзалтад сургуулийн захирал Э.Түмэндэмбэрэл, сургалтын менежер Б.Баттогтох, КОЙКА-гийн тус хөтөлбөрийн зохицуулагч Бэ Сан Хи болон сайн дурын гишүүд сургуулийн удирдлагууд оролцлоо.

Хувцас дизайны багш О Юн Гён хичээл, сургалтын онцлог болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтөө танилцуулав.

Монгол орныг зорин ирсэн сайн дурын ажилтнууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2025-2026 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti