28Oct

ГАГНУУРЫН ЧАДАМЖИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

ГАГНУУРЫН ЧАДАМЖИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

БНСУ-ын КОЙКА Олон Улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, Гагнуурын мэргэжлийн багш Ким Жун Ёл болон Монгол-Солонгосын Политехник коллежийн багш суралцагчийн санаачилга хамтын хөдөлмөрөөр “ГАГНУУРЫН ЧАДАМЖИЙН ТӨВ” нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэн Нан, Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга У.Өлзийцэцэг, БЕГ-ын Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газрын дарга Ш.Алтангэрэл болон төр хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Гагнуурын чадамжийн төв байгуулах төслийн хүрээнд Аргон гагнуур GTAW хийн вольфрам-нуман гагнуурын тоног төхөөрөмж, хагас автомат болон цахилгаан гагнуурын дадлагын газрын хүртээмжийг нэмэгдүүлж суралцагчид Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн зэрэгтэй гагнуурчин болох дадлагын бааз суурьтай болж буйгаараа ач холбогдолтой юм.

Үүнээс гадна орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг сургалтад нэвтрүүлэх, багш нарыг мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгат сургалт хийх, үнэлгээ баталгаажуулалт хийх, гэрчилгээжүүлэх зэрэг боломж бий болж байна.

БНСУ-ын Койка олон улсын байгууллагын дэмжлэг, Гагнуурын багш Ким Жун Ёл багшдаа талархал илэрхийлье.

Ур чадвартай техникийн ажилтан Улс орны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.

 

Хуваалцах

Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол

2024-2025 хичээлийн жилийн цахим элсэлт

бүртгүүлэх
Paroti